Д.Трамп Ормузын хоолойг “АНУ-ын шинэ нутаг дэвсгэр” гэж нэрлэсэнд Ираны тал хариу барив

0 comments
Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” сүлжээндээ Персийн болон Оманы булангийн газар зүйн зургийг нийтлэхдээ Ормузын хоолойг цэнхэр хүрээгээр тодруулж, дээр нь “АНУ-ын шинэ нутаг дэвсгэр” (New U.S. Territory) хэмээн бичжээ. Д.Трамп өмнө нь тус стратегийн чухал усан зам Вашингтоны хяналтад аль хэдийн орсон тул АНУ-ын нутаг дэвсгэрээр зарлах нь “агуу санаа” хэмээн хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм.

Үүний хариуд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади Х сүлжээндээ Д.Трампыг төөрөгдөлд орсон хэмээн шүүмжиллээ.

“Түүний Ормузын хоолойн талаарх төөрөгдөл засагдах болно, эсвэл энэхүү хоосон төсөөллөөр амьдарч буй хүний төөрөгдлийг бид өөрсдөө засаж залруулах болно” — Казем Гарибабади

Мөн тэрээр Д.Трамп урьд нь тус буланг “Арабын булан” гэж нэрлэхийг хүсэж байсан ч энэ удаагийн газрын зураг дээр “Персийн булан” хэмээн зөв нэрлэснийг онцлон дурджээ.

Д.Трамп Ормузын хоолойг "АНУ-ын шинэ нутаг дэвсгэр" гэж нэрлэсэнд Ираны тал хариу барив

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй