БНХАУ-д зорчигч хэтрүүлэн тээвэрлэж явсан микроавтобус ачааны машинтай мөргөлдсөний улмаас хамгийн багадаа 13 хүн амь үрэгджээ.
Энэ талаар орон нутгийн эрх баригчдын мэдээллээс иш татан “Синьхуа” (Xinhua) агентлаг уламжлав.
“Пүрэв гарагийн өглөө эрт Хятадын төв хэсэгт орших Хэнань мужийн хурдны замын нэгэн хэсэгт зорчигчдыг хэтрүүлэн суулгасан зорчигч тээврийн микроавтобус ачааны машинтай мөргөлджээ. Ослын улмаас 13 хүн амь үрэгдэж, гурван хүн гэмтэж бэртсэн байна” гэж уг нийтлэлд дурдсан байна.
Осол Наньян хотын нутаг дэвсгэр дэх замын хэсэгт гарсан бөгөөд тухайн үед 9 хүний суудалтай микроавтобусанд 16 хүн зорчиж байжээ. Зам тээврийн осол гарсантай холбогдуулан БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас хэргийн газарт ажлын хэсэг томилон ажиллуулж байна.