Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан БНХАУ-ын иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх хэрэгт саатуулагдсан Г.Адилбиш нарыг хойшлуулшгүйгээр саатуулсан 48 цагийн хугацаа өнгөрсөн шөнийн 02:00 цагийн орчимд дуусаж, тэднийг суллалаа.
Хууль шүүхийн байгууллагаас тус хэрэгт холбогдох иргэдэд дараах процессуудыг үргэлжлүүлэн явуулж байна.
Шүүх, прокурорын шийдвэрийн явц:
Г.Солонгог 30 хоног цагдан хорив: Иргэн Г.Солонгоод холбогдох 2024 оны өөр хэрэгтэй нь холбогдуулан прокуророос гаргасан саналыг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэлэлцэж, түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ.
Хязгаарлалт тогтоох санал: Сүхбаатар аймагт гарсан нефтийн хайгуулын талбайн хэрэгтэй холбогдуулан Г.Адилбиш нарт тодорхой хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.
Өнөөдөр болох шүүх хурал: Г.Адилбиш нарын 2024 оны хэрэгтэй холбоотойгоор тэднийг цагдан хорих эсэх прокурорын саналыг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх юм.