“Дээлтэй Монгол-2026” наадам төв талбайд болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дээлтэй Монгол-2026

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр төв талбайд зохион байгуулагдана. Үндэсний хувцас, өв соёлыг олон нийтэд сурталчлах уг арга хэмжээнд Монгол туургатны төлөөлөл болон иргэд, байгууллагууд оролцохоор байна.

Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал болно. Жагсаалд аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён оролцоно.

Наадмын үеэр дараах номинациудыг шалгаруулна:

  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/

Мөн арга хэмжээний хүрээнд үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай зохион байгуулагдана. Үүнээс гадна дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа гарч, оролцогчид үндэсний хувцасны олон төрлийн ур хийцтэй танилцах боломжтой юм.

Үдэш нь хүүхэд, залуучуудад зориулсан “Дээлтэй диско” болно. Энэ үеэр орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт зохион байгуулагдаж, наадмын уур амьсгалыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй