Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн чансаа нийтлэгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ламин Ямаль

Дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй хөлбөмбөгчдийн шинэчилсэн чансаа нийтлэгдлээ. Уг жагсаалтад нийт 100 тоглогч багтсан байна.

Спортын судалгааны олон улсын төв (CIES)-ийн мэдээлснээр, хөлбөмбөгчдийн трансфер (шилжилт хөдөлгөөн)-ийн үнэ цэнийг тус төвийн өөрсдийн статистик загварт үндэслэн тооцоолж гаргажээ.

Энэхүү чансааг Испанийн “Барселона” клубийн 18 настай жигүүрийн довтлогч Ламин Ямаль тасархай хугацаагаар тэргүүлсэн байна.

Шилдэг 20 тоглогчийн жагсаалт:

  1. Ламин Ямаль (“Барселона”) – 358.1 сая евро
  2. Эрлинг Холанд (“Манчестер Сити”) – 227.3 сая евро
  3. Килиан Мбаппе (“Реал”) – 165.7 сая евро
  4. Майкл Олисе (“Бавария”) – 140.5 сая евро
  5. Морган Роджерс (“Астон Вилла”) – 136.8 сая евро
  6. Дезире Дуэ (ПСЖ) – 133.2 сая евро
  7. Кенан Йылдыз (“Ювентус”) – 133 сая евро
  8. Нико О’Райли (“Манчестер Сити”) – 125 сая евро
  9. Арда Гюлер (“Реал”) – 124.8 сая евро
  10. Пау Кубарси (“Барселона”) – 124.6 сая евро
  11. Флориан Вирц (“Ливерпуль”) – 124.1 сая евро
  12. Педри (“Барселона”) – 120.6 сая евро
  13. Джуд Беллингем (“Реал”) – 120.3 сая евро
  14. Ян Диоманд (“РБ Лейпциг”) – 118.7 сая евро
  15. Уго Экитике (“Ливерпуль”) – 118.3 сая евро
  16. Жоау Невеш (ПСЖ) – 117.1 сая евро
  17. Фермин Лопес (“Барселона”) – 115.9 сая евро
  18. Эстевао (“Челси”) – 113.4 сая евро
  19. Дин Хёйсен (“Реал”) – 112 сая евро
  20. Букайо Сака (“Арсенал”) – 111.2 сая евро

Бусад онцлох тоглогчид

Жагсаалтын шилдэг 20-ийн араас “Челси” клубийн Коул Палмер 21-р байранд (110.6 сая евро), “Атлетико”-гийн Хулиан Альварес 22-р байранд (109.6 сая евро) тус тус бичигджээ.

Мөн ПСЖ-д тоглож буй Хвича Кварацхелия 100.9 сая еврогийн үнэлгээгээр 26-р байранд эрэмблэгдсэн бол, “Реал Мадрид” клубийн одонгуудын нэг Винисиус Жуниор 83.8 сая еврогийн үнэлгээгээр чансааны 50-р байранд орсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй