HLTV портал 2026 оны 7 дугаар сарын 13-ны байдлаарх CS2-ын дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг зарлалаа. Энэ удаагийн чансааны эхний таван байранд өөрчлөлт ороогүй бөгөөд “Falcons” баг гурав дахь долоо хоногтоо дараалан дэлхийн чансааг тэргүүллээ.
Дэлхийн шилдэг 10 багийн чансаа:
“Falcons” баг 897 оноотойгоор чансааг итгэл төгс тэргүүлж байгаа бол “Vitality” (823 оноо) хоёрдугаарт, “Spirit” (679 оноо) гуравдугаарт бичигдсэн хэвээр байна.
- Falcons — 897 оноо
- Vitality — 823 оноо
- Spirit — 679 оноо
- FURIA — 666 оноо
- NAVI — 502 оноо
- 9z — 346 оноо
- Aurora — 339 оноо
- G2 — 306 оноо
- bb team — 297 оноо
- MOUZ — 276 оноо
“9z” баг өсөлт үзүүлж, “The MongolZ” байр алдав
- 9z багийн амжилт: Өмнөд Америкийн “9z” баг Хятадад зохион байгуулагдсан “XSE Pro League 2026” тэмцээнд түрүүлснээр чансаагаа 5 байраар ахиулж, 6 дугаар байрт орж ирлээ. Үүний улмаас “Aurora” баг нэг байр ухарч 7-рт бичигджээ.
- The MongolZ багийн ухралт: Саяхан бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан Монголын “The MongolZ” баг энэ долоо хоногт 4 байраар ухарч, 16 дугаар байрт бичигдлээ. Гэсэн хэдий ч шинэчилсэн бүрэлдэхүүнтэй тус баг “1xBet”-ийн тогтвортой дэмжлэгтэйгээр дараагийн тэмцээнүүдэд чансаагаа эргүүлэн ахиулах бүрэн боломжтой юм.
- BC.Game багийн өсөлт: Алдарт Александр “s1mple” Костылевын тоглож буй, Монголын залуу тоглогчид болох Senzu, mzinho нарын нэгдсэн “BC.Game” баг 4 байр ахиж, дэлхийн чансааны 77-р байрт хүрчээ.

