Дэлхийн шилдгүүд Кёльны тавцнаа: “IEM Cologne Major 2026” тэмцээний дүр зураг

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“The MongolZ” HLTV чансаанд дэд байранд гарлаа: Монголын бахархал дэлхийн шилдэг хоёрт!

Цахим спортын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “IEM Cologne Major 2026” ирэх зургаадугаар сарын 2-ноос 21-ний өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдахаар товлогджээ. Нийт 1.25 сая ам.долларын шагналтай тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 32 шилдэг баг хурд хүч, тактикаа уралдуулах бөгөөд финалын шийдвэрлэх тоглолтууд Кёльн хотноо өрнөх юм. Кибер спортын шинжээчид энэ удаагийн мажорыг сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хамгийн ширүүн өрсөлдөөнтэй, тааварлашгүй тэмцээн болно хэмээн урьдчилан дүгнэж байна.

Тэмцээний эхний шатанд 16 баг өрсөлдөх бөгөөд хасагдах шатны тоглолтууд гурван ялалт автал үргэлжилнэ. Эндээс шалгарсан багууд дараагийн шатны 16 багтай нэгдэж, улмаар плей-оффт шилдэг найман баг тунаж үлдэх системтэй. Тэгвэл Ази тивийг төлөөлөн шууд гуравдугаар шатнаас өрсөлдөх манай “The MongolZ” баг 2016 оноос хойш нийт 93 тэмцээнд оролцсоноос 15-д нь урилгаар уригдсан түүхтэй. Тэд замналдаа 489 тоглолт хийж, 280-д нь ялалт байгуулснаас гадна “Esports World Cup 2025” тэмцээний аварга бөгөөд бусад тэмцээнээс 10 алт, 5 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, дараалсан 20 ялалтын дээд рекордыг эзэмшдэг.

Тэмцээний хамгийн оргил хэсэг буюу гуравдугаар шатанд Team Vitality, Natus Vincere, Team Falcons, The MongolZ, PARIVISION, Aurora Gaming, FURIA, MOUZ гэсэн дэлхийн шилдэг найман баг хэдийнэ байр сууриа эзэлсэн бөгөөд доод шатнаас шалгарсан багуудтай халз тулна. Эдгээр багууд тивийн чансаа болон урьдчилсан шатны эрэмбээрээ дараах байдлаар хуваагдан тоглохоор хуваарь гарчээ.

  • Европ тив: Гуравдугаар үед Team Vitality, NAVI, PARIVISION, Aurora, Team Falcons, MOUZ багууд багтсан бол хоёрдугаар үед Team Spirit, Astralis, G2 Esports, FUT, Monte жагсжээ. Харин нэгдүгээр үеиз GamerLegion, BetBoom Team, B8, Heroic, BIG, SINNERS багууд гараагаа эхэлнэ.
  • Америк тив: Энэ бүсээс гуравдугаар үед FURIA ганцаараа багтсан бол хоёрдугаар үед 9z, PaiN, Legacy багууд оржээ. Нэгдүгээр үеийн тулааныг M80, Gaimin Gladiators, Sharks, NRG, MIBR, Team Liquid багууд хийхээр товлогдсон байна.
  • Ази тив: Манай тивийн чансааг тэргүүлэгч The MongolZ гуравдугаар үеийг хүлээж буй бол нэгдүгээр үед TyLoo, Lynn Vision, THUNDER dOWNUNDER, FlyQuest багууд эрхийн төлөө өрсөлдөх хуваарьтай.

Энэхүү хуваарилалтын дагуу багууд бэлтгэл сургуулилалтаа эрчимжүүлж, Кёльний тавцнаа аваргаа тодорхойлохоор зэхэж байна. Манай улсын баг ч мөн адил дэлхийн чансааны тэргүүлэгчийн хувиар энэ удаагийн Мажорт түүхэн амжилтаа бататгахаар бэлтгэлээ базааж байгаа юм. Манай тоглогчдыг 1xBet Mongolia тогтмол дэмждэг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй