Монголын цахим спортын “The MongolZ” баг үндсэн бүрэлдэхүүндээ дахин өөрчлөлт оруулжээ. Тус баг энэ жилийн хугацаанд хэд хэдэн тоглогчийн солилцоо хийж, “Senzu” М.Азбаяр болон “mzinho” Б.Аюуш нарыг “BC.Game” багт шилжүүлсэн бол “cobrazera” У.Анарбилэгийг сэлгээний тоглогч болгосон юм.
Үүний дараа “tikuak” Ч.Золбаяр, “DarkMeister” Д.Ирээдүй нарыг үндсэн бүрэлдэхүүнд дэвшүүлж, шинэ хувилбараар тоглож эхэлсэн байна. Харин удахгүй болох “FISSURE Playground 3” тэмцээний өмнө багийн бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орж, cobrazera эргэн ирэхээр болжээ.
“The MongolZ” өнөөдөр тэмцээнд оролцох таван тоглогчоо албан ёсоор зарлаж, “Бид “FISSURE Playground 3” тэмцээнд bLitz, 910, tikuak, DarkMeister, cobrazera гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр Techno энэ удаагийн тэмцээний үндсэн тавтад багтаагүй бөгөөд cobrazera түүний оронд тоглохоор болж байна.
Тэмцээнд оролцох “The MongolZ”-ийн бүрэлдэхүүн:
- bLitz
- 910
- tikuak
- DarkMeister
- cobrazera
“FISSURE Playground 3” тэмцээн 2026 оны есдүгээр сарын 8-наас 13-ны хооронд БНХАУ-ын Сүжоу хотод зохион байгуулагдана. Нийт шагналын сан нь нэг сая ам.доллар бөгөөд дэлхийн хүчтэй багууд өндөр шагналын төлөө өрсөлдөх юм.
“The MongolZ” эхний тоглолтоо есдүгээр сарын 8-ны 13:30 цагаас Бразилын “MIBR” багтай хийхээр товлогджээ. Шинэчилсэн бүрэлдэхүүнтэй Монголын багийн хувьд энэ тоглолт “FISSURE Playground 3”-ын эхний том сорил болох юм. Багийн албан ёсны түншээр “1xBet Mongolia” үргэлжлүүлэн ажиллаж байна.
