Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” бие даасан тоглолтын босоо тасалбар зарагдаж дууслаа

0 comments

Дуучин Лууяа ирэх есдүгээр сарын 25-ны өдөр “АСА арена”-д өөрийн бие даасан “ЗАВГҮЙ” тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Сонсогчдын хүлээлт өндөр байгаа тус тоглолтын босоо тасалбар аль хэдийнээ бүрэн зарагдаж дууссан нь үзэгчдийн сонирхол их байгааг батлан харууллаа.

Тоглолт болон тасалбарын мэдээлэл:

  • Хэзээ, хаана: 9 дүгээр сарын 25-ны өдөр “АСА арена”-д болно.
  • Тасалбарын борлуулалт: Босоо тасалбар бүрэн дууссан бөгөөд боломжит бусад тасалбаруудын борлуулалт үргэлжилж байна.
  • Цахим худалдан авалт: ticket.mn сайтаар дамжуулан шууд захиалах боломжтой.
  • Утсаар захиалах болон хүргэлт: 88158238 болон 88948599 дугаарын утсаар холбогдон хүргүүлж авах боломжтой.

Түүний “ЗАВГҮЙ” тоглолт үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болж, тоглолт болох өдөр тусам ойртсоор байна. Үзэгчдийн хүсэн хүлээсэн уран бүтээлийн үдэш тохиоход цөөн хоног үлдсэн тул үлдсэн тасалбараа амжиж захиалахыг зохион байгуулагчид санууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй