Элчин сайд Ц.Мөнх-Оргил Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ барив

0 comments
Ц.Мөнх-Оргил Э.Макронд жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ёслол Парис хотын Элизейн ордонд болсон бөгөөд Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронд уламжилсан байна.

Хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов

Ц.Мөнх-Оргил Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгааг онцолжээ.

Тэрбээр хоёр талын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт бодит агуулгаар баяжиж байгааг мөн тэмдэглэсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элчин сайд Ц.Мөнх-Оргилд ажлын амжилт хүсэж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй