Tesla болон SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгө дахин 1 их наяд ам.долларын босгыг давжээ.
Forbes-ийн мэдээлснээр, хөрөнгийн зах зээл нээгдсэний дараа SpaceX болон Tesla-ийн үнэлгээ өссөнөөр технологийн салбарын тэрбумтан энэ оны 6-р сард анх хүртэж байсан их наядтны статусаа эргүүлэн авсан байна.
Даваа гарагт Маскийн хөрөнгө 1 их наяд ам.долларт хүрсэн нь өнгөрсөн баасан гарагийн арилжаа хаагдах үеийнхээс 30.6 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Харин Amazon-ы тэргүүн Жефф Безосын хөрөнгө 371.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Маск SpaceX-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, технологийн захирлын албыг хашдаг. Тэрээр 2-р сард xAI болон SpaceX-ийг нэгтгэсэн бөгөөд хэвлэлүүдийн мэдээлснээр, нэгдсэн компаниудын нийт үнэлгээ 1.25 их наяд ам.долларт хүрсэн байна.
Маск 6-р сарын 12-нд SpaceX-ийн IPO-гийн дараа түүхэн дэх анхны их наядтан болж, энэ статусаа бараг хоёр долоо хоног хадгалжээ.
