CS2-ийн Esports World Cup 2026 тэмцээний плей-оффын 1/8 финалд Falcons баг The MongolZ-ийг 2:0 харьцаатай хожин, шөвгийн наймын тоглолтод өрсөлдөх эрхээ авлаа. Манай улсын “The MongolZ” баг энэ удаагийн тэмцээнээ 9-16-р байраар өндөрлүүлж байна.
Тэмцээний үеийн тоглолтын явц ба онцлох агшнууд
Эхний map буюу Inferno дээр Falcons хамгаалалтын талд түрэмгий тоглож, өрсөлдөгчөө 13:3 харьцаатай буулган авсан юм. Хоёр дахь map болох Dust2 дээр тоглолт ширүүн үргэлжилсэн ч Falcons давуу талаа хадгалж, 13:9-өөр тоглолтыг өөрсдийн талд хаалаа.
Тоглолтын туршид дараах гол үзүүлэлтүүд болон онцлох амжилтууд гарлаа:
- 18 настай “kyousuke” (Максим Лукин) Inferno map дээр 26/7 K/D, 2.54 рейтингтэй тоглож, LAN карьерынхаа хамгийн шилдэг үзүүлэлтийг үзүүлсэн,
- Никола “NiKo” Ковач 12-р раунд дээр 1v3 clutch авч, багтаа чухал санаачилга авчирсан,
- Илья “m0NESY” Осипов Dust2 map дээр 22 kill, AWP-аар 16 frag, 1.71 рейтинг үзүүлэн багаа тэргүүлсэн.
Цаашдын хуваарь ба дараагийн даалгавар
Шөвгийн наймд шалгарсан Falcons баг дараагийн шатанд NAVI-г 2:0-ээр хожсон Legacy багтай өрсөлдөхөөр боллоо.
Харин 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцсон манай “The MongolZ” баг энэ удаагийн EWC 2026 тэмцээнээ өндөрлүүлж байна. Бүрэлдэхүүнээ сэлбэж, шинэ залуу тамирчидтайгаа туршлага хуримтлуулж буй баг тамирчдад дараа дараагийн олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт хүсье.