ФИФА-ийн тэргүүн Дональд Трампт ДАШТ-ий финалын тасалбар бэлэглэжээ

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Джанни Инфантино

ФИФА-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампт 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын финалын тоглолтын тасалбар бэлэглэсэн байна.

АНУ-ын Засгийн газрын ёс зүйн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээр, Инфантино Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотод болох финалын тоглолтын 10 тасалбарыг Трампт өгсөн бөгөөд тэдгээрийн нийт үнэлгээ 15 мянган ам.доллар гэж тэмдэглэгджээ.

Финалын тасалбарууд өндөр үнээр зарагдаж байна

ДАШТ-ий финалын тасалбар одоогоор худалдаанд байгаа аж. Тасалбар борлуулж буй цахим хуудсанд хамгийн үнэтэй суудал 42 мянган ам.доллар, хамгийн хямд нь 12 мянган ам.доллараар үнэлэгдсэн байна.

2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 11-нд эхэлсэн бөгөөд 7-р сарын 19 хүртэл АНУ, Мексик, Канад улсад үргэлжилнэ.

Одоогийн дэлхийн аварга нь Аргентины шигшээ баг юм. Тэд 2022 оны финалд Францын шигшээг хожиж, аваргын цомыг хүртсэн билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Цолмонтуяа 7 сар 10, 2026 - 00:51

Энэ мэдээ их сонин санагдлаа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй