Филиппиний өмнөд хэсэгт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 32 байснаас 37 болж нэмэгдсэн тухай “GMA News” суваг мэдээллээ.
Иргэний хамгаалалтын газрын мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас нийт 456 хүн бэртэж гэмтсэн бөгөөд өөр 4 хүн сураггүйд тооцогдож байна.
Орон нутгийн эрх баригчдын тэмдэглэснээр, Минданао арал дээр сургууль, эмнэлэг болон орон сууцны барилга зэрэг 1,900 орчим барилга байгууламж эвдэрч гэмтсэн байна. Үүнээс 1,500 орчим барилга нь газар хөдлөлтийн чичиргээнд бүрмөсөн нурж үгүй болжээ.
Нисэх буудал гэмтэж, онц байдал зарлав
Хенераль-Сантос хотын олон улсын нисэх онгоцны буудал гэмтэл авсны улмаас бүх тогтмол нислэгийг цуцлахад хүрсэн байна.
Филиппиний Иргэний нисэхийн газраас газар хөдлөлтийн уршгийг арилгах, тусламж үзүүлэх ажилд зориулж цэргийн, засгийн газрын болон хүмүүнлэгийн тусламжийн онгоцнуудад тус агаарын боомтыг ашиглах тусгай зөвшөөрөл олгожээ. Одоогийн байдлаар Хенераль-Сантос хотод онц байдал зарлаад байна.зарлаад байна.