HLTV-ийн дэлхийн чансаа шинэчлэгдэж, шилдэг дөрөв болон “The MongolZ” багийн байрлал ахилаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ

HLTV порталаас 2026 оны 7-р сарын 27-ны байдлаарх Counter-Strike 2 (CS2) спортын дэлхийн шилдэг багуудын долоо хоног тутмын шинэчилсэн чансааг танилцууллаа.

“IEM Cologne Major” тэмцээнд түрүүлснээс хойш “Falcons” баг 901 оноотойгоор чансааг 5 дахь долоо хоногтоо дараалан тэргүүлж байна. Хоёрдугаар байрыг “Vitality” (772 оноо) залгамжилж буй бол “Spirit” баг (745 оноо) “BLAST Bounty” тэмцээний дараагийн шатанд шалгарсан топ багуудын цорын ганц төлөөлөл болсноор “FURIA”-г (663 оноо) 4-р байр руу түлхэж, дэлхийн шилдэг гуравт эргэн ирлээ. Түүнчлэн “NAVI” баг 536 оноотойгоор 5-р байрандаа өөрчлөлтгүй үлдсэн байна.

Дэлхийн чансааны топ-10 баг:

  • 1. Falcons — 901 оноо
  • 2. Vitality — 772 оноо
  • 3. Spirit — 745 оноо (+1 байр)
  • 4. FURIA — 663 оноо (-1 байр)
  • 5. NAVI — 536 оноо
  • 6. 9z — 415 оноо
  • 7. BB Team — 348 оноо (+1 байр)
  • 8. Aurora — 347 оноо (-1 байр)
  • 9. G2 — 338 оноо (-1 байр)
  • 10. MOUZ — 304 оноо (Legacy багийг топ-10-аас шахав)

(Санамж: 11-р байранд 255 оноотой “Legacy” баг бичигдэж байна).

Долоо хоногийн онцлох шилжилтүүд

  • Liquid (+11 байр ➔ 20-р байр): Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр тэмцээний гол фаворитууд болох Vitality болон G2 багуудыг BLAST Bounty-гээс мулталж сенсаци тарьснаар чансаагаа үлэмж ахиуллаа.
  • 3DMAX (+12 байр ➔ 22-р байр): Францын баг FUT-ийг хожиж, BLAST Bounty 2026-ийн финалд шалгарсан байна. Хэдийгээр тэд StarLadder StarSeries Fall 2026 сонгон шалгаруулалтад хоёр дараалан хожигдон хасагдсан ч чансаагаа нэмж чаджээ.
  • 100 Thieves (+23 байр ➔ 37-р байр): BLAST тэмцээнд Falcons-ийг хожиж, Spirit-д хожигдсон. Сонгон шалгаруулалтад амжилтгүй оролцсон ч нэг долоо хоногийн дотор 23 байр үсэрч, 37-р байранд жагсав.
  • The MongolZ (+3 байр ахив): Монголын баг 1xBet Монгол компанийн дэмжлэгтэйгээр Heroic болон Wildcard багуудыг дараалан буулган авч, CS2 BLAST Bounty 2026 Season 2 тэмцээний плей-офф шатанд шалгарснаар чансаагаа +3 байраар ахиуллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй