Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) цуврал тэмцээн болох Будапештийн “Их Дуулга” энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэлд амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 70 орны 531 шилдэг жүдоч нийт 14 жингийн ангилалд авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай улсын 10 тамирчин хүч үзэж, хоёр медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү хүрэл медалийн эзэн болж эх орныхоо нэрийг дуургалаа. Өрсөлдөөн өрнөсөн жин тус бүрийн шагналын тавцанд гарсан тамирчдын жагсаалтыг доорх байдлаар танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн жингийн медальтнууд:
- 60 кг: 1. Ицхак Ашпиз (Франц), 2. Энцо Жан (Франц), 3. Давид Старкель (Франц), 3. Артем Лесюк (Украин)
- 66 кг: 1. Боян Йотов (Болгар), 2. Ө.Бямбасүрэн (Монгол), 3. Денис Виеру (Молдав), 3. Рюсей Секи (Япон)

- 73 кг: 1. Рашид Мамедалиев (Азербайжан), 2. Нарек Варданян (Швед), 3. Шүнсүке Үчимүра (Япон), 3. Ибрагим Демирель (Турк)
- 81 кг: 1. Ёшито Хожо (Япон), 2. Михайло Симин (Серби), 3. Мурожон Юлдошев (Узбекистан), 3. Вусал Галандарзаде (Азербайжан)
- 90 кг: 1. Гильерме Шимидт (Бразил), 2. Борис Рутович (Серби), 3. Михаил Латишев (Герман), 3. Лахлан Мурхед (Их Британи)
- 100 кг: 1. Женнаро Пирелли (Итали), 2. Хорхе Фонсека (Португал), 3. Нияз Билалов (ОХУ), 3. Даниэль Эйх (Швейцар)
- +100 кг: 1. Валерий Ендовицкий (ОХУ), 2. Марек-Адриан Масак (Эстон), 3. Лоссени Коне (Герман), 3. Жамал Гамзатханов (Азербайжан)
Эмэгтэйчүүдийн жингийн медальтнууд:
- 48 кг: 1. Сабина Гилязова (ОХУ), 2. Кристина Дудина (ОХУ), 3. Томока Аракава (Япон), 3. Б.Баасанхүү (Монгол)

- 52 кг: 1. Аюми Лейва Санчес (Испани), 2. Барбара Тваровска (Польш), 3. Одетт Жуффрида (Итали), 3. Тереза Боднарова (Чех)
- 57 кг: 1. Харүка Фүнакүбо (Япон), 2. Ольга Мухина (ОХУ), 3. Сара Соуза (Бразил), 3. Сейя Балхаус (Герман)
- 63 кг: 1. Мегү Данно (Япон), 2. Кая Кайзер Забкар (Словен), 3. Керем Примо (Израиль), 3. Ариэла Санчес Бенитес (Испани)
- 70 кг: 1. Элизабет Тельциду (Грек), 2. Кайлани Кардозу (Бразил), 3. Серафима Москалу (Румын), 3. Микаэла Поллерес (Австри)
- 78 кг: 1. Петруньела Павич (Хорват), 2. Мао Изүми (Япон), 3. Фанни Эстель Посвите (Франц), 3. Метка Лобник (Словак)
- +78 кг: 1. Раз Хершко (Израиль), 2. Селия Канкан (Франц), 3. Сафа Солиман (Египет), 3. Эмма-Мелис Актас (Эстон)
