Цахим спортын ертөнцийн энэ оны хамгийн чухал тэмцээн болох “PGL Major Singapore 2026” нь гурван үндсэн үе шаттайгаар зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Эхний шат 11 дүгээр сарын 24-нөөс 27-ны хооронд эхлэх бөгөөд удаах шатууд 12 дугаар сарын 13-ныг дуустал үргэлжлэн шийдвэрлэх тоглолтуудаа хийх юм. Албан ёсны багуудын нэрс ирэх 11 дүгээр сарын 2-ны өдөр эцэслэгдэх ч HLTV порталын гаргасан таамгаар оролцогчдын бүрэлдэхүүн үндсэндээ тодорхой болоод байна.
Ази тивийн томоохон төлөөлөл болох Монголын “The MongolZ” багийн хувьд тэмцээний хоёрдугаар шатнаас өрсөлдөөнийг эхлүүлэхээр байгаа юм. Бүс бүсийн шилдэг багууд аль шатнаас гараагаа эхлүүлэхийг доорх байдлаар урьдчилан таамаглаж байна.
Оролцох багуудын хуваарилалт:
- Гуравдугаар шат: Европын бүсээс Spirit, Mouz, FUT, Falcons, Vitality, G2, харин Америк тивийг төлөөлж Legacy болон Furia багууд шууд тулалдана.
- Хоёрдугаар шат: Азийг төлөөлөн MongolZ оролцох бол Европын Faze, Aurora, Inner Circle, BIG, B8, 1win болон Америкийн 9z баг өрсөлдөнө.
- Эхний шат: Европоос HOTU, Betclic, Fnatic, Heroic, PARIVISION, NAVI, Америк тивээс Liquid, MIBR, Dendele, SportBetExpert, M80, Fluxo, мөн Азийн бүсээс Tyloo, DEPO, Lynn Vision, FlyQuest багууд багтжээ.
Тус тэмцээн нь нийт шагналын өндөр сантайгаас гадна эзэлсэн байр бүрт мөнгөн урамшуулал хуваарилахаараа онцлогтой. Нийт оролцож буй 32 багаас аваргаар шалгарсан баг 500 мянган ам.доллар өөрийн болгох бол бусад байр эзэлсэн багуудад олгох шагналыг ангилан жагсаавал:
Шагналын сангийн хуваарилалт:
- Тэргүүн байр: 500 мянган ам.доллар
- Дэд байр: 170 мянган ам.доллар
- 3–4 дүгээр байр: Тус бүр 80 мянган ам.доллар
- 5–8 дугаар байр: Тус бүр 45 мянган ам.доллар
- 9–16 дугаар байр: Байр тус бүрээс хамаарч 15 мянган ам.доллар
- 17–24 дүгээр байр: Байр тус бүрээс хамаарч 10 мянган ам.доллар
- 25–32 дугаар байр: Байр тус бүрээс хамаарч 5 мянган ам.доллар
Уламжлал ёсоор манай баг 1xBet-ийн дэмжлэгтэйгээр энэ тэмцээнд оролцоно.
