Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр тохиож байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Бямбасүрэн

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр тохиож байна. Тэрээр “Сити” их сургуулийн хөгжимт жүжгийн ангийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 2010 оноос эхлэн “Хувьсал” продакшнд тасралтгүй ажиллаж байгаа юм. Арын албаны ажлаас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн тэрээр өнөөдөр Монголын кино урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгосон чадварлаг уран бүтээлч билээ.

Түүний туурвисан уран бүтээлүүд ба дүрүүд

Г.Бямбасүрэн нь өнгөрсөн хугацаанд дэлгэцийн болон тайзны олон бүтээлд жүжигчин, зохиолч, найруулагчийн хувиар амжилттай ажиллажээ. Эдгээрээс онцолбол:

  • Ерөнхий найруулагч, зохиолчоор: “Хувь заяа”, “Аминч” уран сайхны кинонууд
  • Зохиолч, нэгдүгээр найруулагчаар: “Тэнгэрээс буусан од”, “Ноён эмэгтэй” уран сайхны кинонууд
  • Нэгдүгээр найруулагчаар: “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц” кинонууд
  • Жүжигчин, туслах найруулагчаар: “Тооцоогүй тоглоом” киноны гол дүр болон “Хайр” жүжгийн туслах найруулагч, жүжигчний дүр

Эрч дүүрэн авьяас чадвараараа үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээлүүдийг амилуулж буй жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй