G-Dragon: Соёлын өвийг хамгаалах нь ирээдүйн энх тайвныг цогцлоох үндэс

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
G-Dragon

Өмнөд Солонгосын алдартай дуучин, продюсер, “BigBang” хамтлагийн ахлагч G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дахь чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр уг чуулганы хүндэт элчийн хувиар БНСУ-ын Бусан хотод болсон арга хэмжээний үеэр соёлын өвийг хамгаалах нь ирээдүйн энх тайвныг цогцлоох гол үндэс болохыг онцлон тэмдэглэв.

Өв соёл ба ирээдүйн эв нэгдэл

G-Dragon хэлсэн үгэндээ “Өв соёлыг хамгаална гэдэг нь өнгөрсөн үеийг хадгалах төдий биш, харин ирээдүй үеийнхэнд энх тайван, эв нэгдлийг өвлүүлэн үлдээх үйл хэрэг юм” хэмээн онцоллоо.

Тэрбээр дэлхийн соёлын өв нь зөвхөн нэг улсын өмч биш, харин бүх хүн төрөлхтний хамтын өв болохыг сануулж, түүнийг хамтдаа хамгаалснаар улс орнууд харилцан ойлголцож, илүү тайван ирээдүйг бүтээх боломжтойг дурдсан юм.

“Heritage in Peace” шинэ аяныг эхлүүлэв

Тус арга хэмжээний үеэр G-Dragon өөрийн байгуулсан “JustPeace Foundation” болон ЮНЕСКО-той хамтран “Heritage in Peace” (Энхийн төлөөх өв) нэртэй шинэ аяныг эхлүүлж байгаагаа танилцууллаа.

Энэхүү санаачилга нь дараах үндсэн зорилтуудтай:

  • Дэлхийн соёлын өвийг хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах;
  • Соёлын өвөөр дамжуулан олон улсад энх тайвны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх.

БНСУ анх удаа чуулганыг зохион байгуулж байна

Энэ жилийн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дахь чуулган Бусан хотод болж байгаа бөгөөд БНСУ анх удаа уг арга хэмжээг эх орондоо зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Өндөр хэмжээний уг чуулганд дэлхийн 196 орны төлөөлөгчид хуран цуглаж, дэлхийн өвийн хамгаалалт, шинээр бүртгэх болон хадгалж хамгаалах асуудлыг хэлэлцэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй