“K-WAVE CONCERT” тоглолт есдүгээр сарын 5-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй зохион байгуулагдана

0 comments
MINYOUNG

БНСУ-ын Элчин сайдын яам болон Солонгосын Аялал Жуулчлалын Төрийн Корпорац (KTO Ulaanbaatar)-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “K-WAVE CONCERT” соёлын арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 5-ны өдөр 18:00 цагаас Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй болох гэж байна. Солонгос, Монгол хоёр улсын соёлын харилцааг сурталчлах зорилготой тус тоглолтод хоёр орны шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглахаараа онцлогтой.

Олон улсын ба дотоодын одууд нэгэн тайзнаа

Энэ удаагийн тоглолтод Spotify сүлжээнд 500 гаруй сая хандалт авсан “Way Back Home” хит дууны эзэн, продюсер DJ SHAUN болон К-поп “Rollin” дуугаараа алдаршсан BBGIRLS хамтлагийн ахлагч, үндсэн вокал MINYOUNG нар хүрэлцэн ирж, өөрсдийн соло үзүүлбэрээ Монголын сонсогчдод толилуулахаар бэлтгэж байна.

Тоглолтод оролцох уран бүтээлчид:

  • Гадаадын уран бүтээлчид: DJ SHAUN, BBGIRLS хамтлагийн ахлагч MINYOUNG,
  • Монголын уран бүтээлчид: Поп дуучин Ука болон охидын “The Wasabies” хамтлаг өөрсдийн хит дуунуудаа амьдаар хүргэнэ,
  • Бүжгийн үзүүлбэр ба хөтлөгч: K-Pop бүжгийн соёлыг сурталчлагч “The Core Studio”-ийн бүжигчид тайзнаа гарахаас гадна арга хэмжээний хөтлөгчөөр Bayraashowman ажиллана.

Сүхбаатарын талбайд болох уг арга хэмжээ нь иргэдэд бүрэн нээлттэй бөгөөд ямар нэгэн тасалбар шаардахгүйгээр чөлөөтэй нэвтрэн үзэх боломжтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй