Кейт Хадсон, Хавьер Бардем нар Нью-Йоркт үнсэлцэх зураг авалтад оролцжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кейт Хадсон, Хавьер Бардем

Кейт Хадсон, Хавьер Бардем нар Нью-Йоркийн гудамжинд папараццид өртжээ. Тэд бодит амьдрал дээр бус, шинэ романтик инээдмийн киноны зураг авалтын үеэр үнсэлцэх хэсэгт тоглож байсан байна.

Жүжигчид “Hello & Paris” нэртэй шинэ кинонд хамтран тоглож байгаа бөгөөд уг бүтээл нь зохиолч Дебора Маккинлигийн 2014 онд гарсан “This Part Was True” романаас сэдэвлэсэн аж.

Папараццийн авсан зургууд дээр Хадсон, Бардем нар зуны хөнгөн, романтик хэв маягтай хувцастайгаар хотын гудамжаар алхаж байгаа нь харагджээ. Мөн зураг авалтын үеэр тэдний үнсэлцэж буй агшин камерт буусан байна.

Парист эхлэх хайрын түүх

Киноны үйл явдал Парист танилцсан хоёр хүний харилцааг өгүүлнэ. Гол дүрүүдийн нэг нь зорилготой, бие даасан ландшафтын архитектор эмэгтэй бол нөгөө нь бестселлер номын зохиолч юм.

Тэд ном, хоолны жор солилцон захидлаар харилцаж эхэлдэг. Энэ энгийн холбоо аажмаар гүнзгийрч, хайр дурлал болон хувирна. Гэвч тэд ганцаардлаас илүү хэцүү зүйл нь ганцаараа байхаа болих шийдвэр гаргах гэдгийг ойлгох болно.

“Hello & Paris” нь насанд хүрсэн хүмүүсийн хайр, дотно харилцаа, ганцаардал болон шинэ эхлэлийн тухай зөөлөн өнгө аястай романтик инээдмийн бүтээл болох төлөвтэй байна.

Кейт Хадсон, Хавьер Бардем

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй