Трамп Ираны эсрэг хоригийг чангатгахын тулд Хятадад арга хэмжээ авах шаардлагатай ч эргэлзсээр байна

0 comments
Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны эсрэг цэргийн ажиллагаа болон дипломат хэлэлцээ үр дүнд хүрээгүй тул тус улсыг эдийн засгийн хориг арга хэмжээгээр сөхрүүлэх стратеги руу шилжиж байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент шинэ хоригийг “түүхэн дэх хамгийн хатуу хориг” хэмээн тодорхойлж, Ираны дэглэмийг эдийн засгийн дарамтаар сулруулах зорилготой байгаагаа мэдэгдсэн юм.

Хятадын хүчин зүйл ба хоёрдогч хоригийн эрсдэл

Ираны эдийн засагт бодитой цохилт өгөхийн тулд тэдний газрын тосны экспортын 90 орчим хувийг худалдан авдаг Хятад улсад хатуу арга хэмжээ авах шаардлагатай байгааг шинжээчид сануулж байна. Хятадын томоохон банкууд болон компаниудын оролцоог таслан зогсоох нь Ираны орлогыг хаах гол арга хэдий ч Вашингтон одоогоор Бээжингийн банкуудад чиглэсэн хоёрдогч хоригийг шууд хэрэгжүүлэхээс зайлсхийж байна. Сангийн сайд С.Бессент “АНУ-ын хоригийн хүрээнээс хэн ч гадуур үлдэхгүй” гэж анхааруулсан ч асуудлыг “чимээгүй дипломат ажиллагаа”-аар шийдвэрлэхийг илүүд үзэж буйгаа хэлжээ.

Геополитикийн бэрхшээл ба Цагаан ордны болгоомжлол

Вашингтоны ийнхүү болгоомжлох болсон гол шалтгаан нь АНУ-Хятадын харилцаанд үүсэх эрсдэлтэй шууд холбоотой юм. Д.Трамп өмнө нь Хятадтай хийж байсан худалдааны маргаанаа намжааж, ховор металлын экспорт зэрэг асуудлаар Бээжингийн дарамтыг мэдэрч байсан бөгөөд ирэх сард Хятадын дарга Ши Жиньпин Цагаан ордонд айлчлахаар төлөвлөж байгаа нь байр сууринд нь тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Тиймээс Иранд эдийн засгийн шахалт үзүүлэхийн тулд дэлхийн санхүү, худалдааны системд томоохон сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бүхий Хятадтай шууд сөргөлдөх алхмаас АНУ одоогоор эргэлзэн болгоомжтой хандаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй