Казахстаны Үндэсний банк Алтан Орд улсын түүхэн өвд зориулсан “Altyn Orda” дурсгалын зоос гаргаснаа мэдэгдлээ. Уг зоосыг 925 сорьцтой мөнгөөр урлаж, алтаар бүрсэн байна.
Нэг зоосны нэрлэсэн үнэ 20 мянган тенге ($4)-тэй тэнцэх аж. Харин олон нийтэд хэзээнээс худалдаалах талаар Казахстаны Үндэсний банк дараа нь мэдээлэхээр болжээ.
Банкны мэдээнд “Алтан Орд улсын XIII-XV зуунд үлдээсэн түүхэн өв нь Евразийн ард түмэн, тэр дундаа одоогийн Казахстан улсын нутагт төрт ёс тогтоход маш их нөлөө үзүүлсэн” гэж тэмдэглэсэн байна.