Германы зэвсэгт хүчин тагнуулч жоом ашиглаж эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Swarm Biotactics

ХБНГУ-ын Зэвсэгт хүчин (Бундесвер) тагнуулын зориулалттай жоом бүтээдэг “Swarm Biotactics” компанийг санхүүжүүлж эхэлсэн байна.

Энэ тухай Германы FAZ хэвлэл мэдээлжээ. Уг шавжнуудыг мэдээлэл цуглуулах, дохио дамжуулах зориулалттай бичил электрон төхөөрөмжөөр тоноглодог болохыг онцолсон байна.

“Тагнуулч”-дын тоноглол ба бүтэц

Эх сурвалжийн мэдээлснээр, ойролцоогоор 6 см урттай уг жоом нуруун дээрээ хэдхэн грамм жинтэй бичил үүргэвч үүрдэг аж. Тус үүргэвчинд дараах зүйлсийг нэгтгэн суулгажээ:

  • Бичил камер
  • Электрод
  • Радио модуль

Хэрхэн удирддаг вэ?

Жоомын нуруун дээр бэхэлсэн электрон блок нь шавжны мэдрэлийн судлуудаар дамжуулан сул дохио илгээдэг байна. Энэхүү дохионы тусламжтайгаар шавжны хөдөлгөөн болон хурдыг бүрэн хянах боломж бүрддэг аж. Хяналтын баг жоомонд өгөх командуудыг тусгай программ хангамжийн тусламжтайгаар алсаас илгээдэг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй