Мел Гибсон салснаасаа таван сарын дараа 26 насаар дүү жүжигчин бүсгүйтэй амраглаж эхэлжээ – Фото

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мел Гибсон

Холливудын алдарт жүжигчин, найруулагч Мел Гибсон шинэ харилцаа тогтоосон тухай мэдээлэл хэвлэлүүдээр шуугиан тарьж байна.

Одоогоос таван сарын өмнө тэрээр есөн жил хамт амьдарсан эхнэр Розалинд Россоос салснаа албан ёсоор зарласан юм. Тэд дундаасаа нэг хүүтэй. Гэвч 70 настай Мел ганц бие амьдралаас хурдан уйдсан бололтой. “Daily Mail”-ын мэдээлснээр найруулагч эр хэдийнээ шинэ амрагтай болжээ.

Түүний шинэ сонголт нь өөрөөс нь 26 насаар дүү Италийн жүжигчин Антонелла Сальвуччи байж магадгүй байна. Тэднийг Ром хотод зугаалж, үнсэлдэж байх үеэр нь гэрэл зурагчид дурандаа буулгаснаар энэхүү цуу яриа эхэлжээ. Хосууд гар гараасаа барилцан, ихэд дотно харагдаж байсан аж.

Антонелла, Мел нар Ромын үзэсгэлэнт панорам харагдац бүхий ресторанд оройн хоол идээд, дараа нь хотын гудамжаар зугаалжээ.

Гэхдээ энэхүү гэрэл зургууд нийтэд ил болсны дараа зарим эх сурвалжууд тэднийг амрагууд биш, зүгээр л “сайн найзууд” хэмээн үгүйсгэж байна. Тэдний хэлж буйгаар Гибсон тухайн романтик оройн дараа АНУ-д буцаж ирсэн бөгөөд одоо шинэ кино төсөл дээрээ ажиллаж байгаа гэнэ.

Зургийг: dailymail
Зургийг: dailymail
Зургийг: dailymail

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй