6.8 тэрбум ам.долларын төсөл хэрэгжсэний дараа Венец хот хархнуудад эзлэгджээ: Юу буруугаар эргэв?

0 comments 3 үзэлт
6.8 тэрбум долларын далан барьсны дараа Венец хот хархнуудад эзлэгджээ

Эрх баригчид Италийн Венец хотыг далайн түвшний өсөлт болон сүйрлийн хүчтэй шуурганы давалгаанаас хамгаалах зорилготой “MOSE” нэртэй аварга том хаалт барихад 6.79 тэрбум орчим ам.доллар зарцуулжээ. Энэ тухай “The Sun” сонин мэдээллээ.

Хэдийгээр уг аварга том тэнгисийн хаалтууд хотын талбай, нарийн гудамжнуудыг үерт автахаас амжилттай хамгаалж байгаа ч санамсаргүй байдлаар хархны тоо толгой огцом өсөхөд хүргэсэн байна. Олон зууны турш үерийн ус Венец хотыг тогтмол усанд автуулж, залуу хархнуудыг үржиж амжихаас нь өмнө газар доорх үүр ноохойг нь урсган устгадаг байжээ.

Харин одоо хотын бохирын шугам сүлжээнд амьдардаг хархны сүргүүд хуурай орчинд үлдэх болсон нь олон зуун жил үргэлжилсэн мэрэгчдийн тоо толгойг байгалийн жамаар хянах тогтолцоог үгүй хийжээ.

6.8 тэрбум ам.долларын төсөл хэрэгжсэний дараа Венец хот хархнуудад эзлэгджээ: Юу буруугаар эргэв?

Хортон шавж устгалын компанийн техникийн менежер Филиппо Ронкали тус сонинд өгсөн ярилцлагадаа: «Хотын хэмжээнд мэрэгчдийн тоо илт нэмэгдсэнийг бид анзаарсан. Өмнө нь далайн түрлэг тодорхой хэмжээнээс давах үед ус бохирын шугам руу ордог байв. Нас бие гүйцсэн хархнууд аврагдаж чаддаг байсан ч зулзаганууд нь живдэг байлаа» хэмээн ярьсан байна.

Эмэгчин харх жилд дунджаар 5-7 удаа төрж, нэг удаадаа 8-10 зулзага гаргадаг аж. Түүнчлэн зулзаган хархнууд ердөө таван долоо хоногтойгоосоо эхлэн үржилд орох чадвартай болдог тул хяналтгүй орхивол ганц хос харх ердөө нэг жилийн дотор хэдэн мянган үр төл гаргах боломжтой юм.

6.8 тэрбум ам.долларын төсөл хэрэгжсэний дараа Венец хот хархнуудад эзлэгджээ: Юу буруугаар эргэв?

Тоо толгой нь ийнхүү олширсон хэдий ч хархнууд Венецийн түүхэнд онцгой байр суурь эзэлсэн хэвээр байна. Уламжлал ёсоор ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй жил бүрийн багт наадам нь хотын сувгуудаар хөвөх гондола завь дээр байрлуулсан аварга том хархны баримлаар эхэлдэг бөгөөд энэ нь тус наадмын эртний бэлгэ тэмдэг юм.

Зөнч Мосегийн нэрээр нэрлэгдсэн “MOSE” хаалт нь далайн ёроолд суурилуулсан хөдөлгөөнт хаалтуудын эгнээнээс бүрдэх бөгөөд далайн хүчтэй түрлэгийн үед тэдгээрийг дээш өргөн Венецийн булан тохойг Адриатын тэнгисээс тусгаарладаг байна.

Хаалтуудыг анх өргөснөөс хойших хоёр жилийн хугацаанд “MOSE” систем нийт 49 удаа ажиллажээ. Уг хаалтыг суурилуулах шийдвэрийг өмнөх жил нь болсон хүчтэй үерийн дараа буюу 2020 онд гаргасан бөгөөд тухайн үед хотын дөрөвний гурваас илүү хувь нь усанд автаж, хоёр хүний амь нас эрсдэн, олон зуун сая еврогийн хохирол учирч байсан юм.

6.8 тэрбум ам.долларын төсөл хэрэгжсэний дараа Венец хот хархнуудад эзлэгджээ: Юу буруугаар эргэв?

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй