Криштиану Роналду карьерийнхаа 980 дахь гоолыг орууллаа

0 comments
Роналду

“Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэн, Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду мэргэжлийн карьерийнхаа 980 дахь гоолыг оруулжээ. Тэрээр Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд “Аль-Наср” болон “Аль-Дирия” багийн тоглолтын 23 дахь минутад тооны харьцааг нээсэн байна.

Үүнээс өмнө Роналду Португалын шигшээ багийн бэлтгэлийн цугларалтыг дундаас нь орхижээ. Түүний хэлснээр, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жорже Жезуш өөрт нь өгсөн амлалтаа хоёр удаа зөрчсөн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Роналду Үндэстнүүдийн лигийн шинэ улирлын эхний тоглолтод Уэльсийн эсрэг талбайд гарч, Португал 1:0-ээр хожжээ. Харин дараагийн Норвегийн эсрэг 2:1-ээр өндөрлөсөн тоглолтод тэр сэлгээнд үлдсэн байна.

Хөлбөмбөгчний өөрийнх нь тайлбарласнаар, анхнаасаа уг тоглолтод оролцох төлөвлөгөөгүй байсан ч дасгалжуулагч түүнийг 30 минутын турш талбайд гарахад бэлэн байхыг хүсэж, бие халаалтад гаргасан ч эцэст нь сэлгээний суудалд үлдээжээ.

Роналду 41 настай. Тэрээр Аваргуудын лигт таван удаа түрүүлж, Европын аварга болж, Үндэстнүүдийн лигт хоёр удаа түрүүлсэн.

Мөн хөлбөмбөгийн түүх, шигшээ багийн тоглолт, Европын аварга шалгаруулах тэмцээн, Аваргуудын лиг болон клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулсан гоолын тоогоор хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг.

Роналду 2022 оны 12-р сараас “Аль-Наср”-т тоглож байна. Тэрээр карьерийнхаа турш Португалын “Спортинг”, Английн “Манчестер Юнайтед”, Испанийн “Реал Мадрид”, Италийн “Ювентус” багуудад мөн тоглож байжээ.

Роналду клубийн түвшинд нийт 834, Португалын шигшээ багийн төлөө 146 гоол оруулснаар мэргэжлийн карьерийнхаа нийт гоолын тоог 980-д хүргэлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй