Аваргуудын лигийн бүх цаг үеийн шигшээ баг тодорлоо: Жагсаалтад Криштиану Роналду багтсангүй

0 comments
Аваргуудын лигийн бүх цаг үеийн шигшээд Роналду багтсангүй

Францын “L’Équipe” сэтгүүл Аваргуудын лигийн түүхэн дэх бүх цаг үеийн бэлгэдлийн шигшээ багийг тодрууллаа. Уг жагсаалтад Аргентины довтлогч Лионель Месси багтсан бол тус тэмцээний түүхэн дэх шилдэг мэргэн бууч Португалын нападагч Криштиану Роналду орж чадаагүй байна.

Аваргуудын лигийн бүх цаг үеийн бэлгэдлийн баг

  • Хаалгач: Рэй Клеменс («Ливерпуль»)
  • Хамгаалагчид: Даниэль Карвахаль («Реал» Мадрид), Франц Беккенбауэр («Бавария»), Франко Барези («Милан»), Паоло Мальдини («Милан»)
  • Хагас хамгаалагчид: Лука Модрич («Реал» Мадрид), Андрес Иньеста («Барселона»)
  • Довтлогчид: Лионель Месси («Барселона»), Йохан Кройф («Аякс»), Жорж Бест («Манчестер Юнайтед»), Альфредо Ди Стефано («Реал» Мадрид)

Аваргуудын лигийн одоогийн аваргаар Францын “Пари Сен-Жермен” баг тодорсон бөгөөд тэд өмнөх улирлын шигшээ тоглолтод Лондоны “Арсенал”-ыг буулган авсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй