Хамзат Чимаев Шон Стриклендөд ялагдаж, UFC-ийн аваргын бүсээ алдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хамзат Чимаев

Тавдугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Ньюарк хотноо холимог тулааны UFC 328 тэмцээн зохион байгуулагдлаа. Тус үдшийн оргил тулаан нь дунд жингийн аваргын бүсийн төлөөх Арабын Нэгдсэн Эмират улсын тамирчин Хамзат Чимаев болон Америкийн Шон Стрикленд нарын хооронд өрнөсөн юм.

Medee.news“-ийн мэдээлж буйгаар, тулаан нийт таван үеийн турш үргэлжилж, шүүгчдийн саналаар Стрикленд ялалт байгууллаа.

Ийнхүү Хамзат Чимаев холимог тулааны замналдаа 16 тулаан хийж, 15 ялалт, нэг ялагдалтай болов. Энэ нь түүний мэргэжлийн спортын карьер дахь анхны ялагдал юм. Харин Шон Стрикленд 31 ялалт, 7 ялагдалтай боллоо.

Сануулахад, Хамзат өмнөх тулаандаа Дрикус дю Плессиг шүүгчдийн саналаар буулган авч, аваргын бүсийг эзэмшээд байсан юм. Шон Стрикленд харин Энтони Эрнандесыг хүнд цохилтоор ялснаар аваргын бүсийн төлөө тулалдах эрхээ аваад байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй