Месси Египетийг хожсоны дараа яагаад уйлснаа тайлбарлав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Месси

Аргентины шигшээ багийн ахлагч, довтлогч Лионель Месси 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-д Египетийг хожсоны дараа яагаад нулимсаа барьж чадаагүйгээ тайлбарласан талаар Marca мэдээлжээ.

Мессигийн хэлснээр, энэ нь баяр баясгалан, тайвшрал хоёрын нийлбэр байсан байна. Аргентины баг тэмцээнээ үргэлжлүүлэхийг маш их хүсэж байсан бөгөөд тоглолтын явцад болсон бүх зүйл, ялалтын төлөө гаргасан хүнд хөдөлмөр нь түүнийг хүчтэй сэтгэл хөдлөлд автуулжээ.

Уг тоглолт Атланта хотын “Mercedes-Benz Stadium”-д болсон. 79 дэх минут хүртэл Аргентин 0:2-оор хожигдож байсан ч богино хугацаанд гайхалтай эргэн ирэлт хийж, 3:2-оор ялалт байгуулсан байна.

Месси гоол оруулж, дамжуулалт өгсөн байна

Тоглолтын 15 дахь минутанд Яссер Ибрахим Египетийн эхний гоолыг оруулсан бол Мостафа Зико тооны харьцааг 2:0 болгожээ. Харин 79 дэх минутанд Кристиан Ромеро Аргентины эхний гоолыг хийж, 83 дахь минутанд Месси тэнцээний гоолыг оруулсан байна.

Нэмэлт цагийн 90+2 дахь минутанд Энцо Фернандес Аргентины ялалтын гоолыг хийснээр баг нь шөвгийн наймд шалгарчээ. Месси энэ тоглолтод мөн нэг гоолын дамжуулалт өгсөн байна.

Тоглолтын 21 дэх минутанд Месси торгуулийн цохилт алдсан бол 58 дахь минутанд Зикогийн оруулсан гоолыг алдаа гаргасан гэж үзэн хүчингүй болгожээ. Аргентины шигшээ шөвгийн наймд Швейцарийн багтай тоглоно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй