Мухаммед нэр Их Британид гурав дахь жилдээ дараалан хамгийн түгээмэл нэрээр шалгарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мухаммед

Мухаммед хэмээх нэр Англи болон Уэльст шинээр төрсөн хөвгүүдийн дунд гурав дахь жилдээ дараалан хамгийн алдартай нэр боллоо. 2025 онд 5,957 хүүхдэд энэ нэрийг өгсөн байна.

Энэ нь Их Британийн Үндэсний статистикийн газрын (ONS) мэдээллээс тодорхой болов.

Тус газрын мэдээлснээр, Мухаммед нэртэй шинээр төрсөн хөвгүүдийн тоо 2024 онтой харьцуулахад 236-аар нэмэгдсэн байна. Хамгийн түгээмэл таван нэрийн жагсаалтад Ноа, Лео, Лука, Артур нар багтжээ.

Ижил нэрний өөр хувилбарууд

Үүний зэрэгцээ “Мухаммед” (Muhammad) гэсэн бичлэг нь хамгийн их эрэлттэй хэвээр байна. Энэ нэрний өөр өөрөөр бичигдэх хувилбарууд ч мөн шилдэг 100 нэрийн жагсаалтад багтсан бөгөөд “Мохаммед” (Mohammed) 20-р байранд, харин “Мохаммад” (Mohammad) 55-р байранд бичигджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй