Канадын Fuggler брэнд Норвегийн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Эрлинг Холандын дүрээс сэдэвлэн мангас хэлбэртэй тоглоом бүтээжээ. Тус компанийн албан ёсны Instagram хуудсанд Холандын дүртэй уг тоглоомын видеог нийтэлсэн байна. Fuggler нь хөгжилтэй мангас-тоглоомууд бүтээдэг брэнд гэдгээрээ алдартай.
Холандын амжилт болон карьер
Өдгөө 25 настай Холанд 2022 оны зунаас хойш Английн “Манчестер Сити” клубт тоглож байгаа юм. Энэ хугацаанд тэрээр тус улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг мэргэн буучаар гурван удаа шалгарчээ. Английн клубийн бүрэлдэхүүнд Норвеги довтлогч Премьер лиг болон Английн цомд тус бүр хоёр удаа, мөн улсын Супер цом, Английн лигийн цом, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомд тус бүр нэг удаа түрүүлсэн байна. Тэрээр карьерынхаа туршид Норвегийн “Брюне”, “Мольде”, Австрийн “Зальцбург”, Германы Дортмундын “Борусси” багуудад тоглож байжээ.

2026 оны ДАШТ-ий түүхэн амжилт
2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Холанд Ирак, Сенегал, Бразилийн шигшээ багуудын хаалганд тус бүр хоёр гол оруулж, Кот-д’Ивуарын багтай хийсэн тоглолтод мөн гоолдсон байна. Тэрээр тэмцээний шилдэг мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байрыг Францын Килиан Мбаппетэй хуваалцаж байгаа юм. Холанд ДАШТ-ий эхний дөрвөн тоглолтод долоон гол оруулсан сүүлийн 56 жилийн түүхэн дэх анхны хөлбөмбөгчин боллоо. Хамгийн сүүлд 1970 онд Германы Герд Мюллер ийм амжилт үзүүлж байжээ.