Нэгдүгээр ангийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ

1 comment
З.Цогтгэрэл: Нийслэлд 105 сургууль, 247 цэцэрлэгийн 20 мянга орчим багш ажил хаялтад нэгдсэн

2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ. Бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан зохион байгуулах юм.

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ нэгдүгээр ангид бүртгүүлэхээс өмнө өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол 08 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байхыг анхааруулж байна.

Бүртгэлд хамрагдахдаа анхаарах зүйлс:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг шалгаж баталгаажуулах;
  • Хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол 08 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө хийж дуусгах;
  • Бүртгэлийг зөвхөн “E-Mongolia” системээр дамжуулан хийх;
  • 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд бүртгэлд хамрагдана.

Ийнхүү 2020 онд төрсөн, зургаан настай хүүхдүүд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлд хамрагдах боломжтой юм. Бүртгэлийн хугацаа 08 дугаар сарын 28-нд дуусах тул эцэг, эхчүүд мэдээллээ урьдчилан нягталж, хугацаандаа хүсэлтээ илгээх шаардлагатай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Батжаргал 8 сар 16, 2026 - 17:43

Жил бүр л бүртгэл эхлэхээр сервер нь унаад байдаг, энэ жил гайгүй байгаасай

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй