Энэтхэгт 18 настай Сантош, 19 настай Савитри, 20 настай Сародж хэмээх гурван эгч дүү нэг эрэгтэйтэй дэр нэгтгэсэн явдал олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байна. Express хэвлэлийн мэдээлснээр, тэд Чамунда Мата сүмд Викас хэмээх нутгийн залуутай хуримын ёслол хийжээ.
Эгч дүүс хамтдаа сошиал медиа контент бүтээдэг бөгөөд Викас тэдний зураглаачаар ажилладаг байна. Өнгөрсөн долоо хоногт тэдний традиционал индуизмын хуримын ритуал хийж буй бичлэг цахим орчинд вирус мэт тархжээ.
“Салснаас хамтдаа үхсэн нь дээр гэж бодож байв”
Гурван эгч дүү нэг эрэгтэйтэй гэрлэх болсон гол шалтгаан нь тэд багаасаа нэг ч хором салж чаддаггүй байсантай холбоотой аж.
“Бид багаасаа хамт амьдарсан тул тусдаа амьдрахыг төсөөлж ч чадахгүй байлаа. Гэрлэлт биднийг салгана гэдгийг ойлгохдоо бид амиа хорлох талаар ч бодож байсан. Дараа нь амиа хорлохын оронд хамт үлдэж, нэг залуутай гэрлэе гэж шийдсэн юм. Бид бүгдээрээ насанд хүрсэн бөгөөд энэ шийдвэрийг сайн дураараа гаргасан.”
— Сародж
Нөхөр болох Викас ч мөн тэдний дотно харилцааг хүндэтгэсэн тул зөвшөөрсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ:
“Энэ гурван эгч дүү нэг нэгэндээ ямар их элэгтэйг би мэдэж байсан. Намайг тэднээс тусдаа амьдрахыг хүсэхгүй байгаагаа олон удаа хэлж байлаа. Би тэдний сэтгэлийг хүндэтгэж, гэрлэхийг зөвшөөрсөн. Бид харилцан тохиролцож энэ шийдвэрийг гаргасан тул хүмүүс бидний сонголтыг хүндэтгэнэ гэж найдаж байна.”
— Викас
Шийдвэрээ зөвтгөхийн тулд эгч дүүс сошиал хуудастаа: “Эрт цагт Дашаратха хаан гурван хатантай байсан. Энэ нь доромжлол байсан гэж үү?” хэмээн бичжээ.
Хуулийн дагуу энэ гэрлэлт хүчин төгөлдөр бус
Аллахабадын Дээд шүүхийн өгөөгч, хуульч Анураг Пандей мэдээлэхдээ, энэхүү гэрлэлтийг Энэтхэгийн хуулиар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
“Индуизмын хууль тогтоомжийн дагуу нэг эрэгтэй нэгэн зэрэг олон эмэгтэйтэй албан ёсоор гэрлэхийг зөвшөөрдөггүй. Ийм гэрлэлт нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус бөгөөд гэр бүлийн харилцаа үүсгэхгүй.”
— Анураг Пандей (Хуульч)