Өдөр бүр хоол өгдөг байсан хүний оршуулгад эзэнгүй нохой иржээ

0 comments 6 үзэлт
Райквар

Энэтхэгт өдөр бүр хоол өгдөг байсан хүнийхээ оршуулгад нэгэн эзэнгүй нохой хүрэлцэн иржээ. Энэ тухай India Today мэдээлсэн байна.

Энэтхэгийн Сехор хотод 75 настай Моханлал Райкварын оршуулгын үеэр ер бусын нэг оролцогч хүмүүсийн анхаарлыг татжээ. Талийгаачийн төрөл төрөгсөд, танилуудын хамт Калу нэртэй эзэнгүй нохой ч чандарлах газар хүртэл явсан байна.

Калу оршуулгын ёслол дуустал хүмүүсийн дэргэд байжээ

Нохой оршуулгын цуваанаас хоцролгүй дагаж, ёслол дуустал хүмүүсийн дэргэд үлджээ. Райквар олон жил банкинд ажиллаж, тэтгэвэрт гарсныхаа дараа Манди дүүрэгт амьдарч байсан бөгөөд Калу ч мөн тэр орчимд байнга явдаг байжээ.

Нутгийн олон хүн нохойг таньдаг бөгөөд үе үе хоол өгдөг байсан байна. Харин Райквар Калу-д өдөр бүр хоол өгч, нэрээр нь дуудаж, түүнтэй ярьдаг байсан тул нохой аажмаар түүнд дасжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэтгэвэрт гарсан эр нас барахад Калу салах ёс гүйцэтгэхээр цугласан хүмүүсийн дунд гэнэт гарч ирсэн байна. Тэр Вишрам-Гхат чандарлах газар руу явж байсан хүмүүсийг өөрөө даган, замын турш цувааны дэргэдээс холдоогүй бөгөөд очсоныхоо дараа ч явалгүй үлджээ.

Хожим нь төрөл төрөгсөд, танилууд Райкварыг дурсахаар цуглах үед Калу тэдний дунд суужээ. Талийгаачийн дурсгалыг хүндэтгэн хоёр минут дуугүй зогсох үеэр ч нохой мөн тэндээ үлдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй