АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE) Массачусетс мужийн сугалаанаас өнгөрсөн долоо хоногт 1 сая ам.доллар хожсон Сальвадорын хууль бус цагаачийг Бостонд саатуулжээ. Энэ тухай Fox News телевизийн сурвалжлагч Билл Мелугин мэдээлсэн байна.
Нийтлэгдсэн мэдээллээр, саатуулагдсан хүн нь Ариэль Антонио Веласкес-Моралес бөгөөд түүнийг албадан гаргах шийдвэр 2014 оны 4-р сараас хүчин төгөлдөр байжээ. Тэр 2013 онд Техас мужийн Рома хотын орчимд АНУ-ын хилийг анх хууль бусаар нэвтэрсэн гэж мэдээлсэн байна.
“Өнөөдөр өглөө эрт ICE-ийн Бостон дахь салбар өнгөрсөн долоо хоногт Массачусетс мужийн сугалаанаас 1 сая ам.доллар хожсон хүнийг баривчиллаа” гэж Мелугин X сүлжээнд бичжээ. Тэрээр саатуулагдсан хүнийг Веласкес-Моралес болохыг мөн мэдээлсэн байна.
