Пуэрто-Рикогийн урт настан Мария Моралес Тирадо 107 насныхаа төрсөн өдрөөс ердөө гурван цагийн дараа нас баржээ. Энэ талаар Need To Know портал мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэрээр урт насалсныхаа нууцыг байнга хөдөлмөрлөж, даруухан амьдарсантайгаа холбон тайлбарладаг байжээ.
“Би хүүхдүүдээ өсгөж, ферм дээр ажилласан” гэж Моралес Тирадо ярьж байсан байна.
“Тэр амьдарсан шигээ, өөрийнхөөрөө, тайван хорвоог орхилоо” гэж урт настны хүү Тони Моралес хэлжээ.
Мария 14 хүүхэд өсгөсөн байна. Тэрээр 48 ач, зээ, 71 гуч, 28 жичтэй байжээ. Мөн сошиал сүлжээнд олны танил байсан бөгөөд ач хүү нь эмээтэйгээ хамт бичлэг хийж нийтэлдэг байв.
