Ромын Пап Ferrari-ийн хамгийн “царай муутай” цахилгаан автомашиныг анхлан туршигчдын нэг боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Лев XIV

Ромын Пап Лев XIV Ferrari-ийн шинэ бүрэн цахилгаан загварыг туршиж үзсэн анхны хүмүүсийн нэг болжээ. Цэнхэрдүү өнгийн Luce загварыг Кастель-Гандольфо дахь Папын зуны өргөөнд танилцуулсан байна. Энэ талаар La Repubblica мэдээлэв.

Ferrari-ийн ерөнхийлөгч Жон Элканн тэргүүтэй компанийн удирдлагууд Лев XIV-д шинэ автомашиныхаа талаар танилцуулжээ. Менежерүүд цахилгаан машины техникийн үзүүлэлт, онцлогийг тайлбарласан байна.

“Энэ Ferrari-ийн анхны дөрвөн хаалгатай автомашин уу?” хэмээн Католик сүмийн тэргүүн жолооны ард суухдаа асуужээ.

Түүнд энэ нь компанийн анхны таван хүний суудалтай автомашин гэдгийг тайлбарласан байна. Пап автомашиныг өөртөө үлдээх боломжгүй байсан ч Жон Элканн түүнд машины жолооны хүрдийг дурсгал болгон бэлэглэжээ.

Танилцуулгын дараа интернет хэрэглэгчид Ferrari Luce хэмээх анхны цахилгаан автомашиныг шоолж эхэлсэн байна. Зарим хүн уг загварыг түүхэн дэх хамгийн царай муутай машинуудын нэг гэж нэрлэжээ. Apple-ийн хуучин дизайнер Жонни Айвын ажилласан энэ машины гадаад төрхийг хямд үнэтэй Nissan, Chrysler эсвэл Toyota-тай харьцуулж байна. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар ийм дизайн нь төсөв хязгаартай хүмүүст илүү тохирохоор харагдаж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй