“Blackpink” хамтлагийн гишүүн Rosé “Music Mundial” хэвлэлээс зохион байгуулсан “Vocalist of the Year 2026” фэнүүдийн санал асуулгад хамгийн олон санал авчээ. Тус санал хураалт дөрвөн үе шат болон финалын шаттайгаар явагдсан бөгөөд үе шат бүрд фэнүүд дэмждэг уран бүтээлчдээ сонгон саналаа өгсөн байна.
“Music Mundial”-ийн мэдээлснээр эцсийн дүнгээр:
- Rosé нэгдүгээр байр
- BTS-ийн Жонгүг хоёрдугаар байр
- Twice-ийн Jihyo гуравдугаар байр эзэлжээ.
Соло уран бүтээлээрээ ч амжилт үзүүлж байна
Rosé нь “Blackpink” хамтлагийн уран бүтээлээс гадна соло карьертаа олон улсын хөгжмийн зах зээлд идэвхтэй ажиллаж байна. Түүний Бруно Марстай хамтран дуулсан “APT.” дуу олон улсад өндөр хандалт авч, соло уран бүтээлчийнх нь нэр хүндийг нэмэгдүүлсэн бүтээлүүдийн нэг болсон юм.
