61 настай Британийн жүжигчин, загвар өмсөгч Элизабет Херли 65 настай Америкийн кантри дуучин Билли Рэй Сайрусын гэрлэх саналыг хүлээн авчээ. Хос жил гаруйн хугацаанд үерхэж байгаа юм.
Элизабет Херли, Билли Рэй Сайрус нар сүй тавьсан байна. Оддын ойрын эх сурвалжуудын мэдээлснээр, хөгжимчин романтик орчинд нэг өвдөг дээрээ сөхрөн Херлид гэрлэх санал тавьжээ.
Майли Сайрусын аав өөрийн олон нийтийн сүлжээнд хуримын бөгжний эможи бүхий нууцлаг нийтлэл оруулж, шүтэн бишрэгчдийнхээ сонирхлыг улам татсан байна. Харин Херлиг The Borough цувралын зураг авалтын талбайд ядам хуруундаа том алмаазан бөгжтэй явж байхад нь анзаарснаар сүй тавьсан гэх яриа улам баталгаажжээ.
Хоёр алдартны харилцаа 2022 онд Christmas in Paradise киноны зураг авалтын үеэр эхэлсэн байна. Тухайн үед Билли Рэй 30 жилийн гэрлэлтийн дараа эхнэр Тишээсээ хүндхэн салж байсан аж.

Түүний хэлснээр, тэр хэцүү үеийг даван туулахад Элизабетийн дэмжлэг ихээхэн тус болсон байна. Харилцаандаа богино хугацааны завсарлага авч, Сайрус залуу дуучин Firerose-той гэнэт гэрлэсний дараа ч 2025 оны хавар Херли, Сайрус нар эргэн нийлжээ. Тэд Улаан өндөгний баярыг хамт тэмдэглэж, хосын харилцаагаа албан ёсоор баталсан байна.
Одоо тэд хуримаа хаана хийхээ сонгож байгаа аж. Хуримыг АНУ дахь ферм дээр кантри хэв маягаар эсвэл Их Британид тансаг, дээдсийн хүрээний хүлээн авалтын хэлбэрээр зохион байгуулж магадгүй байна.
Алдартнуудын хүүхдүүд ч тэдний харилцааг дэмжжээ. Жүжигчний 24 настай хүү Дэмиан Херли хуримын тухай мэдээг баяртайгаар хүлээн авсан бол Майли Сайрус ирээдүйн хойд эхээ халуун дотноор хүлээж авсан байна. Hannah Montana-гийн дүрээр алдаршсан дуучин аав нь жинхэнэ аз жаргалыг хүртэх эрхтэй гэж хэлжээ.
Ирээдүйн эхнэр, нөхөр хоёулаа өмнөх харилцааны арвин түүхтэй. Элизабет, Билли Рэй хоёр нийлээд дөрвөн удаагийн салалт, өөр өөр харилцаанаас төрсөн долоон хүүхэдтэй.
Херли эрчүүдтэй холбоотой хувийн амьдралаараа шар хэвлэлийн нүүрэнд олонтаа гардаг байсан ч албан ёсоор ердөө нэг удаа, Энэтхэгийн бизнесмен Арун Наяртой гэрлэж байжээ. Жүжигчин, загвар өмсөгч Херли Стив Бингээс төрсөн 24 настай Дэмиан Херли хэмээх нэг хүүтэй.
Билли Рэй Сайрусын хувьд Элизабет Херлитэй хийх гэрлэлт нь дөрөв дэх нь болох юм. Тэрээр анх 1990-ээд оны эхээр Синди Смиттэй гэрлэжээ.
Тиш Финлитэй 30 жил ханилахдаа гурван хүүхэдтэй болсон бөгөөд тэдний нэг нь Майли Сайрус юм. Мөн хөгжимчин эхнэрийнхээ өмнөх харилцаанаас төрсөн хоёр хүүхдийг үрчилж авч байжээ.
Билли Рэйгийн гурав дахь гэрлэлт өөрөөс нь 32 насаар дүү дуучин Firerose-той байсан бөгөөд ердөө долоон сар үргэлжилжээ. Тэдний салалт хүчирхийлэл, залилангийн талаар харилцан шүүхэд нэхэмжлэл гаргасан дуулиантай үйл явдал болсон байна. Түүнчлэн Билли Рэйд гэрлэлтээс гадуур төрсөн нэг хүү бий.
