Женнифер Лопес Бен Аффлекээс салсныхаа дараа шинэ романс эхлүүлжээ

0 comments
Дженнифер Лопес

Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопес Холливудын жүжигчин Бен Аффлекээс хүндхэн салсныхаа дараа дахин шинэ харилцаа эхлүүлж, аз жаргалтай байгаа бололтой.

“Page Six” хэвлэлийн эх сурвалж энэ талаар мэдээлсэн бөгөөд 57 настай уран бүтээлчийг Британийн 46 настай жүжигчин Бретт Голдстинтэй болзож эхэлсэн хэмээн бичжээ. Тэд 2026 онд үзэгчдийн хүртээл болсон Netflix-ийн “Office Romance” романтик инээдмийн кинонд хамтран тоглосон юм. Дэлгэц дээрх тэдний дотно уур амьсгал нь жүжигчдийг бодит амьдрал дээр ч холбоотой байж болзошгүй гэх хардлагыг тухайн үед төрүүлж байсан ч алдартнууд энэхүү цуурхлыг тууштай үгүйсгэсээр ирсэн билээ.

Гэвч саяхан тэд Лос-Анжелес хотод болсон нэгэн үдэшлэгт хамтдаа цагийг өнгөрүүлж байхдаа папараццид өртжээ. Сонирхолтой нь тэд уг арга хэмжээнд хамт ирсэн бөгөөд дараа нь үдэшлэгийг хамт орхихдоо тусдаа ирсэн мэт дүр эсгэхийг оролдсон байна.

“Page Six”-ийн эх сурвалжийн мэдээлснээр Женнифер Лопес, Бретт Голдстин нар үнэхээр болзож байгаа бөгөөд одоогоор тэдний дунд албархуу бус, чөлөөт харилцаа үүсээд байгаа аж.

Хэрэв тэдний харилцаа бодитой бол энэ нь Бен Аффлекээс салснаас хойш Жей Логийн анхны найз залуу болох юм. Хосууд 2022 оны зун хуримласан ч 2024 оны хавар “эвлэршгүй санал зөрөлдөөн” гэсэн шалтгаанаар салсан билээ. Хожим нь Бен Аффлек тэдний хооронд хэрүүл маргаан байгаагүй, гагцхүү хамтдаа даван туулж чадаагүй амьдралын бэрхшээлүүдтэй тулгарсан хэмээн тайлбарлаж байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй