Америкийн дуучин Селена Гомес вейп хэрэглэхээ больсон тухайгаа Instagram-д ярьжээ.
Гомес хоолойных нь өнгө өөрчлөгдсөний дараа цахилгаан тамхинаас татгалзахаар шийдсэн байна. Тэрээр вейпийг бүрмөсөн хаяж чадна гэж найдаж байгаагаа хэлжээ.
Дуучны ярьснаар, өмнө нь вейпийг байнга, хэтрүүлэн хэрэглэдэг байсан тул энэ зуршлаас салахад амаргүй байгаа аж.
“Тамхи татдаг эсвэл вейпийг ганц удаа ч гэсэн туршиж үзсэн бол хэлэхэд, энэ үнэхээр хэрэггүй зүйл. Маш утгагүй. Миний хоолой өөрчлөгдсөн. Хэрэв та нар миний хоолойг сонсох дургүй бол би бүрэн ойлгоно, надад асуудалгүй. Зүгээр л битгий сонсоорой” гэж Селена Гомес хэлжээ.
