Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдаанд тэргүүлж, Гранпри хүртлээ

0 comments
Х.Мягмарсүрэн

ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдаан болж өндөрлөлөө. Тус уралдаанд оролцсон Монголын дуурийн дуучин Х.Мягмарсүрэн өндөр ур чадвар үзүүлэн шалгарч, тэмцээний дээд шагнал болох Гранприг хүртсэн байна.

Бүс нутгийн 60 орчим дуучин өрсөлджээ

Энэ удаагийн уралдаанд Монгол Улс болон Буриад, Тува, Өвөр Байгалийн хязгаар, ОХУ-ын бусад бүс нутгийг төлөөлсөн нийт 60 орчим сонгодог дуучин оролцож, авьяас чадвараа сорьжээ. Өргөн бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн тус уралдаанд дуучин Х.Мягмарсүрэн ийнхүү шилдгээр тодорч, олон улсын хэмжээний томоохон шагналын эзэн боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй