Т.Ариунзаяа “Айчи-Нагояа 2026”-гийн жүдо бөхийн мөнгөн медаль хүртэв

0 comments
Т.Ариунзаяа

Монголын жүдоч Т.Ариунзаяа “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд амжилттай барилдаж, мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд БНСУ-ын Хух Мимитэй хүч үзэж, үндсэн цагт оноогоор ялагдсан байна.

Хух Мими нь Парисын олимпын мөнгөн медальт, 2024 оны Дэлхийн аварга цолтой тамирчин юм.

Хагас шигшээд Азийн аваргыг ялжээ

Т.Ариунзаяа хагас шигшээ барилдаанд БНАСАУ-ын Ким Хьон Атай учраа таарсан байна. Энэ оны Ази тивийн аварга өрсөлдөгчтэй хийсэн барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй бөгөөд нэмэлт цагт үргэлжилжээ.

Монголын жүдоч нэмэлт цагт юүко үнэлгээ авч ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан байна. Улмаар финалд олимп, дэлхийн медальт Хух Мимитэй барилдаж, Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй