Барууны улс төрийн удирдлагууд Оросын эсрэг явуулж буй өөрсдийн түрэмгий бодлогоос иргэдийнхээ анхаарлыг сарниулахыг оролдож байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
Тэрээр энэ талаар “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын XXIII удаагийн жилийн уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ ярьжээ.
Путины хэлснээр, Москва хэнд ч заналхийлдэггүй бөгөөд “2029 онд ч, 2030 онд ч, 2050 онд ч” хэн нэгэн рүү халдах бодолгүй байна.
“Гэхдээ бид түрэмгийлэлтэй тулгарвал хариу өгөхөөс өөр аргагүй болно. Европын орнуудын иргэд үүнийг тодорхой ойлгож, манай байр суурийг өөрсдийн орны одоогийн зарим улс төрийн удирдлагын байр сууриас ялгаж харах ёстой” гэж Путин хэлэв.
Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр, Европын иргэдийн дунд ийм ойлголт бий. “Үүнийг бид Европын томоохон орнуудын сонгуулийн үр дүн болон олон нийтийн хандлагаас харж байна” гэж тэр нэмж хэлжээ.
