Монголын загварын болон үйлчилгээний салбарт бизнес эрхлэгч, “Premier Tailor” брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг хар тамхитай холбоотой хэргээр хууль сахиулах байгууллагаас саатуулан шалгаж эхэллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг өөрийн бизнесийн хамтрагч гэгдэх Франц Улсын иргэний хамт мансуурсан байдалтай байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлсэн байна. Одоогоор тэднийг түр саатуулан, уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Загвар болон рестораны салбар дахь бизнесүүд
Т.Зориг нь Монголын захиалгат хослолын зах зээлд өөрийн байр суурийг эзэлсэн “Premier Tailor” брэндийг үүсгэн байгуулснаас гадна нийслэлийн “Шангри-Ла” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Ame”, “Quinto”, “ISAIA” зэрэг тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд болон зочлох үйлчилгээ, рестораны салбарт бизнес эрхэлдэг нэгэн юм.
