Монголын болон ази тивийн цахим спортын тэргүүлэгч “The MongolZ” CS2 баг үндсэн бүрэлдэхүүндээ шинэчлэл хийж, академи болон дотоодын залуу тамирчдыг эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор танилцууллаа. Багийн үндсэн гишүүн Б.Аюуш (mzinho) “BC.Game” баг руу шилжиж, А.Ууганбаяр (cobrazera) сэлгээнд шилжсэнтэй холбогдуулан залуу тамирчин Ч.Золбаяр “tikuak” болон Д.Ирээдүй “DarkMeister” нар үндсэн бүрэлдэхүүнд нэгдэж байна.
Шинэчлэгдсэн “The MongolZ” багийн бүрэлдэхүүн ба ирэх тоглолт
Удаан хугацааны турш хамтдаа өндөр амжилт үзүүлсэн бүрэлдэхүүнд шинэ залуу цусыг сэлбэж буй “The MongolZ” CS2 баг маргааш буюу 19:30 цагт “BLAST Bounty Summer” олон улсын тэмцээний эхний тоглолтоо “HEROIC” багийн эсрэг шинэ бүрэлдэхүүнээрээ хийх юм.
Үндсэн бүрэлдэхүүн:
- Б.Гарьдмагнай — “bLitz” (Багийн ахлагч)
- М.Содбаяр — “Techno”
- Б.Өсөхбаяр — “910”
- Ч.Золбаяр — “tikuak” (Шинэ тоглогч)
- Д.Ирээдүй — “DarkMeister” (Шинэ тоглогч)