Монголын Counter-Strike 2-ын The MongolZ баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, DarkMeister болон tikuak нарыг үндсэн бүрэлдэхүүнээс сэлгээний тоглогчийн статуст шилжүүллээ.
Ингэснээр The MongolZ-ийн идэвхтэй бүрэлдэхүүнд одоогоор bLitz, Techno, 910 гэсэн гурван тоглогч үлдэж байна. Багийн дасгалжуулагчаар maaRaa үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.
The MongolZ-ийн одоогийн бүрэлдэхүүн:
- bLitz
- Techno
- 910
- maaRaa — дасгалжуулагч
Сэлгээнд шилжсэн:
- DarkMeister
- tikuak
The MongolZ энэ таван тоглогчтой бүрэлдэхүүнээр ердөө хоёр тэмцээнд оролцсоны дараа ийнхүү дахин өөрчлөлт хийхээр шийджээ. DarkMeister болон tikuak нарыг орлох шинэ тоглогчдын талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.
