“The MongolZ” HLTV-ийн дэлхийн чансааны 14-т бичигдлээ

0 comments
The MongolZ баг хагас шигшээд шалгарав

Цахим спортын нэр хүндтэй HLTV порталаас CS2 төрлийн дэлхийн шинэчилсэн чансааг танилцууллаа. Энэ удаагийн чансааг “Team Spirit” баг 998 оноотойгоор анх удаа тэргүүлсэн бол Монголын “The MongolZ” баг 218 оноотойгоор дэлхийн чансааны 14-р байрт бичигдээд байна.

Энэ удаагийн чансааны өөр нэгэн онцлох үзүүлэлт нь Монголын хоёр тамирчныг эгнээндээ нэгтгэсэн “BC.Game” баг асар богино хугацаанд амжилтаа ахиулсан явдал юм. Манай тамирчдыг багаасаа авахаас өмнө чансааны 200 орчимд жагсаж байсан тус баг энэ удаад 49 дүгээр байр (29 оноо) руу огцом дэвшжээ.

HLTV чансааны эхний багууд

Шинэчилсэн чансааны ТОП-10 болон Монгол тамирчдын холбогдох багуудын үзүүлэлт:

  1. Team Spirit – 998 оноо
  2. Team Falcons – 769 оноо
  3. FURIA – 658 оноо
  4. Team Vitality – 605 оноо
  5. MOUZ – 499 оноо
  6. FUT Esports – 469 оноо
  7. Legacy – 376 оноо
  8. Natus Vincere – 359 оноо
  9. G2 Esports – 347 оноо
  10. Aurora Gaming – 314 оноо …
  11. The MongolZ – 218 оноо …
  12. BC.Game – 29 оноо
HLTV

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй