Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээнүүд ар араасаа зарлагдсаар байна. Наадамчдын хамгийн ихээр хүлээдэг, нийслэлийн хамгийн том задгай шоу болох “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн нэгдсэн цэнгүүн энэ сарын 11-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар албан ёсоор товлогджээ. Төв талбайд цуглах наадамчин олон болон нийслэлчүүдийг 21:00-00:00 цагийн хооронд хөгжмийн хэмнэлээр аялуулах тус цэнгүүн нь хөтөлбөрийн хувьд онцлог хоёр үндсэн хэсгээс бүрдэх гэнэ.
Сонгодог ба орчин үеийн хэмнэл хосолсон хөтөлбөр
Үдшийн цэнгүүнийг үзэгчдэд уйдах завгүй, сонирхолтой байлгах үүднээс найруулагчид дараах хоёр өөр өнгө төрхөөр зохиомжилжээ:
- Нэгдүгээр хэсэг: Монгол үндэсний хөгжмийн язгуур өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин цагийн хөгжмийн урсгалтай гайхалтайгаар уусгасан этник уран бүтээлүүд эгшиглэнэ.
- Хоёрдугаар хэсэг: Монголын рок, попын ертөнцийг эзэгнэж буй үе үеийн домогт уран бүтээлчдийн сэтгэлд хоногшсон шилдэг, алтан хит дуунууд эгшиглэж, талбайг нэгэн дуугаар нэгтгэх юм.
Тайзнаа гарч, ая дуугаа өргөх уран бүтээлчид
Энэ жилийн “Улаанбаатарын үдэш”-д рок поп, этник болон залуу үеийн төлөөлөл болсон маш олон шилдэг уран бүтээлчид нэг дор цуглахаар мэдүүлгээ өгчээ. Тус шоунд оролцож, наадамчдын сонорыг мялаах баг бүрэлдэхүүнийг танилцуулбал:
Хамтлагууд:
- Хурд
- Camerton
- 3 охин
- The Royal Heartaches
- Uvertura
- Этник хөгжмийн “Agmat” хамтлаг
- “Хан Тэнгэр” хамтлаг
- Бүжгийн “Dance Chance” хамтлаг
Гоцлол дуучид болон хөгжимчид:
- МУГЖ С.Наран
- МУСТА Б.Баярцэцэг
- МУСТА П.Баярцэнгэл
- МУСТА О.Гантулга
- МУСТА Д.Намсрайноров
- МУСТА Ж.Хишигбат
- МУСТА ятгач Г.Солонго
Шинэ үеийн залуу уран бүтээлчид:
- MVCHI
- NOMUKI
- Э.Анударь